02.24

Бие давхар Шерил Коул сурталчилгаанд тоглов


2015 оны сүүлчээр өөрөөсөө 10 насаар дүү залуутай нууцхан болзож эхэлсэн дуучин Шерил Коул жирэмсэн гэдгээ олон нийтэд мэдэгдсэн байна. Түүний ихэд нууцалж байсан хүүхэд бол найз залуу болох  “One Direction” хамтлагийн Лиам Пейны хүүхэд гэдгийг адтай сэтгүүлчид хэдийн олонд дэлгэсэн боловч Шерил албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Үзэсгэлэнт дуучин бүсгүй The Prince's Trust ,  L'Oreal Paris' брэндийн сурталчилгааны зураг авалтанд оролцохдоо хэвлийгээ тодотгон харуулжээ.