Манай уран бүтээлчид байсхийгээд л цоо шинэ өнгөтэй олны өмнө гарч, фэнүүдээ гайхшируулдаг болоод байгаа. Тэгвэл энэ сарын хамгийн гайхалтай өөрчлөлтийг дуучин Б.Баярцэцэг харууллаа. Түүний хувьд ээж болж, хэсэг зуур уран бүтээлээсээ хөндийрсөн. Тэгвэл энэ удаа рок болон ялдам энхрий бүсгүйд хувирсан дүр төрхтэйгээр эргэн иржээ. Ийнхүү гэнэт өөрчлөгдсөн дуучин бүсгүйг хараад фэнүүд нь “Мэс засалд орчихов уу. Ямар залуухан харагдаж байна аа" гэлцэн жиг жуг гэлцэх болов. Ямартай ч Б.Баярцэцэг нэгэнтээ "Би хэзээ ч мэс засалд орохгүй. Энэ байгаа төрхөндөө дэндүү хайртай" хэмээн ярьсан удаатай.

С.НАРАН