“Хувьсал” продакшны дэлгэцийн тав дахь бүтээл “Миний нууц” уран сайхны кино үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Тэгвэл киноны нээлтийн дараа гол дүрийн жүжигчин, МУГЖ У.Уранчимэг буюу Урнаа цэцгэнд умбажээ. Жүжигчнээс гадна зохиолч найруулагч У.Уранчимэг цахим хуудсандаа цэцгэн дунд бялхаж буй зургийн хамтаар хамтран ажилласан бүх хүмүүс, үзэгчиддээ талархал илэрхийлжээ. Түүний хувьд кинондоо зориулж бүтэн жил дасгал сургуулилт хийж тамирчдаас дутахааргүй бие хаагаа гайхуулж явсан цаг саяхан. Өдгөө 45 настай жүжигчин эмэгтэй фитнесээр цөөнгүй жил хичээллэсэн гэдэг.