03.06

Эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой 10 гоёл


Гоёл чимэг, зүүлт сэлт бол эрт дээр үеэс эхлэн эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээний салшгүй нэг байсаар ирсэн. Гутал, цүнхгүйгээр бүсгүйчүүд гудамжинд толгой цухуйлгах ч дургүй. Бүрх малгай, тэлээ зэрэг нь эмэгтэйчүүдэд нэн тэргүүний гоёл сэлт биш байж болох ч эдгээр нь бусад хувцас хунартай зохицвол мөн л салшгүй эд зүйлийн нэг болдог. Саяхан Та хувцасны шүүгээгээ эмхэлж цэгцэлсэн үү? Ямар гоёл чимэг, зүүлт сэлт танд илүү таалагдсан бэ? Та бүхнийхээ гоёонд нэмэр болгон бүсгүйчүүдэд зайлшгүй хэрэгцээтэй 10 гоёлыг санал болгож байна.

Бяцхан завин туфль. Эл сонгодог загварын туфль дурын хувцас хунар дээр гайхалтай зохицох бөгөөд яарч сандрах үед таны цагийг хэмнэж өө сэвгүй харагдуулна.

Хавтгай ултай гутал. Зөөлөн мөөмөн өсгийтэй болон намхан гутал удаан хугацаагаар явган алхахад тань тав тухыг мэдрүүлэх гайхалтай агаад энгийн сонголт. Ийм гутал өмссөн үед хөл чинь ч амралт, ая тухыг мэдэрнэ шүү дээ. Нэг сумаар хоёр туулай буудахыг хүсэхгүй хэн байх билээ дээ.

Алмаазан шигтгээтэй зүүлт сэлт. Бөгж, ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч нь үнэт чулуун шигтгээтэй бол эмэгтэй хүнийг чамин тансаг харагдуулна. Ийм гоёлыг жинсэн өмд цамц, футболкан дээр ч зүүхэд үнэ цэнээ алддаггүй юм.  


Сувдан зүүлт. Эмэгтэй хүний хүзүүнд цайран харагдах сувдан зүүлт бол маш чамин гоёлд тооцогддог. Эмэгтэйлэг, дэгжин харагдахын тулд сувдыг сонгоорой.

Сонгодог загварын цүнх. Ийм цүнх ямар ч үед таныг дэгжин агаад үнэ цэнтэй харагдуулдаг. Албан ажлын үед өмссөн туфльтэйгээ хослуулбал бүр гайхалтай. Гэхдээ сүүлийн үед цүнхийг тэлээ, цамц, даашинзны бүстэй ч хослуулах нь элбэг болсон.

Клатч буюу гар цүнх. Бяцхан атлаа загварлаг цүнхийг хувцас хунартайгаа зохицуулан үдэшлэгт баривал илүү тохиромжтой.

Бүс ба тэлээ. Бэлхүүсийг гоё агаад галбирлаг, уяхан туяхан харагдуулдаг зүйл бол яахын аргагүй бүс. Бүс, тэлээ нь нарийн эсвэл нарийн, өргөн, эсвэл том горхитой байх эсэх нь зөвхөн таны галбираас шалтгаална.

Коктейлон өнгөт бөгж. Үдэшлэг болон оройн арга хэмжээнд ийм өнгөтэй бөгж зүүхээ бүү мартаарай. Том агаад нүдэн тусахуйц эл гоёл нь таныг гял цал, дэгжиж харагдуулна.

Бугуйвч. Бугуйвч бол ямар ч хувцсанд хэзээд зохицдог чухал гоёл. Үнэт чулуугаар чимэглэсэн нарийнхан бугуйвчийг үдэшлэгийн задгай даашинзтай хослуулбал маш гоёмсог.

Цаг. Гар утас өргөн хэрэглэгдэх болсноос хойш бид цаг хэмээх сонгодог гоёлыг бараг мартах дөхөөд байгаа. Бугуйн цаг нь тийм ч үнэтэй биш ч сонгодог хээнцэр загвартай байвал илүү гоё.