МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа, Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар оролцоно. Сүүлийн үед хит болсон “Үзэсгэлэнт минь”,”Найз” “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх аж.
“Үзэсгэлэнт минь” тоглолт 3 сарын 8-нд Корпорайт конвэйшн цэнтрт болох бөгөөд билетийн үнэ 108000 төгрөг юм байна.