03.09

Кристен Стюарт загвар өмсөгчтэй болзож байна


2016 оны арванхоёрдугаар сараас 26 настай Кристен Стюартыг загвар өмсөгч Стелла Максвеллтэй жиг ургуулсан гэх цуу яриа гарах болсон билээ. Гэхдээ хүмүүс энэхүү ярианд нэг их итгээгүй гэхэд болно. 
Гэвч бүсгүйчүүдийн олны өмнө хамтдаа харагдах тохиолдол улам л олширсон. Жирийн найзууд гэхэд арай л "но"-той, "ноц"-той - хөтлөлцөөд л, тэврэлдээд л, үнсэлцээд л... 
Тийм ч учраас сүүлийн үед тэднийг амрагууд болсон нь батлагдлаа гэх өнгө аястай мэдээллүүд хэвлэлүүдээр гарах боллоо. Жүжигчин болон загвар өмсөгч бүсгүйчүүдийг Сахиусан тэнгэрийн хотноо нэг гэрт хамтдаа амьдарч байгаа хэмээн цуурах нэгэн ч байгаа юм. Сайхан хүүхнүүдийн дурлалын роман хэрхэн яаж өрнөхийг харах л үлдлээ дээ.