Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн хамгаалагч Жэй Ар Смит өнгөрсөн бямба гарагт “Майами Хит” багтай хийсэн тоглолтын дараа зодоон хийх гэснийхээ төлөө шийтгэл хүлээхгүй гэнэ.
Тоглолтын сүүлийн мөчүүдэд “Хит” багийн хамгаалагч Родни Макгрудер “Кавальерс”-ын довтлогч Чэннинг Фрайн нуруу руу тохолт хийснийх нь дараа түлхсэн билээ.
Энэ үйлдэл Смитийг ихэд уурлуулсан тул мань хүн нөөц тоглогчдын суудлаас үсэрч босоод өрсөлдөгчийнхөө зүг хараал урсгаж гарчээ. Шүгэл дуугарсны дараа Смит Роднитой барьцалдаж авахыг оролдсон хэдий ч хамгаалалтынхан түүнийг зогсоож чадсан аж.