Италийн алдарт дуучин, жүжигчин Адриано Челентаногийн гэр бүлд аюул тохиолдож болзошгүйг мэдсэн шүтэн бишрэгчид нь санаа зовох болжээ. Италийн хойд хэсгийн Гальбьяте хотод байдаг нэрт жүжигчний байшинд зургаан этгээд нэвтэрсэн нь хяналтын камерт бичигдсэн байна. Хамгийн хачирхалтай нь, гэр орноос нь юу ч алга болоогүй байсан гэнэ. Энэхүү ноцтой хэргээс долоо хоногийн өмнө Адрианогийн гэргий Клаудия Моригийн автомашинаар үл мэдэгдэх нөхөдд зочлоод гарсан байсан бөгөөд мөн л юу ч алдагдаагүй байна. Цагдаагийн газарт хандаад байгаа Адриано Челентано "Клаудия бид хоёрт сүүлийн үед тохиолдож байгаа ноцтой асуудлын талаар та бүхэнд мэдэгдэе гэж бодлоо. Сүүлийн хэд хоногт үл ойлгогдох зүйлс бидний эргэн тойронд өрнөх боллоо. Зургаан этгээд байшинд минь нэвтэрсэн бол нэг нөхөр байшинг минь байнга ажиглаж, биднийг мөрдөж, мөшгих боллоо" хэмээн блогтоо бичжээ. Цагдаагийнхан хяналтын камерт бичигдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.