Эхнэр Анжелина Жолигоосоо салаад эхний хэдэн сар хүндхэн байдалд байсан Брэд Питт сэргэж эхэлсэн бололтой. Хоолны дэглэм сахин, экс эхнэр Женнифер Энистонтой найз нөхрийн харьцаагаа сэргээж цоглог байгаа Брэд шинэхэн хоббитой болсон гэнэ. Тэрбээр уран баримлаар оролдож эхэлсэн байна. "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр нэрт уран барималч Томас Хаусигогийн Лос Анжелес хот дахь урланд арав гаруй хоног бүгэж, бүтээлээ туурвисан гэнэ.