03.11

“Ламбугайн нулимс” дуурь үзэгчдэд хүрнэ

 

УДБЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Ламбугайн нулимс" дуурийг өнөөдөр тоглоно. Энэхүү дуурийн цомнолыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон бөгөөд УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тогложээ. Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн тасалбар 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын кассаар болон онлайнаар https://www.ticket.mn/event/205/ болон 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой.