Монголын циркийн уран нугараачид дэлхийн алдартай найруулагчийн кинонд тоглох урилга хүлээн авчээ. Тодруулбал, Монголын циркийн уран нугараач Э.Ариунчимэг, Ч.Отгончимэг, Б.Золзаяа нар дэлхийн алдартай найруулагчийн кинонд тоглохоор болсон байна. Циркийн урлагийн тухай өгүүлэх шинэхэн кинонд тоглох саналыг Их Британи улсын алдартай кино компанийн зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2016.12.10/ монголын уран нугараачдад тавьжээ. Энэхүү саналын дагуу өнгөрөгч нэгдүгээр сард /2017.01.09/ уран нугаралтын жүжигчид Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнийн хамт Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн гэнэ.