03.13

Сумдын сургуулиудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээг нэвтрүүлнэ


Монголын Цахилгаан холбоо компани алслагдсан сум, суурин газар болон үйлчилгээ хүрээгүй хүн амд харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилгоор БСШУЯ-тай хамтран сумдын ЕБС-уудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд 2016 онд 250 гаруй ерөнхий боловсролын сургуульд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хүргээд байгаа аж. Төслийн үр дүнд алслагдсан сумын ЕБС-уудын сурагчил интернэттэй холбогдож, мэдээлэл харилцаа холбоооны технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэх юм байна.