Дуучин Укагийн бие даасан гурав дахь "Хөг-Жим" цомог худалдаанд гарчээ. Цомгийн хөгжим, үг, аяыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Нэгүн" студийн Б.Одбаяр бие даан хийсэн ба цомгийн мастерингийг Дани улсад хийлгэжээ. "Хөг-Жим" цомогт Улсын филармоний хөгжимчид болон хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Н.Наранбаатар нар хамтран ажилласан байна. Цомгийг "Hi-fi records", "Orange records"-оос биет хувилбараар нь авч болох ба мөн "itunes", "amazon music", "spotify"-аас онлайн хувилбарыг нь авах боломжтой аж.