03.13

Г.Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд Н.Батсуурь түрүүллээ


Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит бөхийн барилдаан бямба гарагт боллоо.  Тус барилдаанд улс аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглож, Монгол Улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Цаашид нутгийнхаа бөхчүүдийг алдаршуулах зорилгоор бусад улс аймгийн цолтой бөхчүүдийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.