Чингисийн талбай дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд өнөөдөр тайван жагсаал хийлээ. Тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах шаардлаа тавьсан. Энэ дагуу өнөөдөр тайван жагсаал хийж байгаа юм. Жагсаалын үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг хурдан шийдэхийг шаардлаа. Түүнчлэн компанийн ажилчид цаашид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм.