04.30

Бага насны охиныг уруу татаж гэртээ сар гаруй байлгажээ

Баянгол дүүрэгт бага насны охиныг уруу татаж, гэртээ сар гаруйн хугацаанд байлгасан хэрэг гарчээ. Охиноо алдсан ээж сар гаруйн хугацаанд өөрөө уйгагүй явсаны эцэст түүнийг нэгэн түрээсийн байрнаас олж авсан байна. Охиныг нь 20 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр худлаа ярьж, хууран мэхэлж гэртээ байлгасан гэнэ.

Мөн охиныг хоёр залуу дагуулчихсан явж байхад нь охины ангийн хүүхдийн ээж нь таарчихаад охиныг хайж байгаа талаар хэлэхэд “Та хүн андуураад байна. Ална шүү” хэмээн айлгаж, зодох гэж дайрчээ. Тиймээс дээрх хүмүүс ямар хүн байсан талаар охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргачихаад байгаа ажээ.