Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1026 дугаар захирамж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 37 аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менементийн төлөвлөгөөний биелэлтэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул, Хэрлэн голын сав газрын захиргаа, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд, дүүргүүдийн газрын алба, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд шалгалт явуулсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтанд хамрагдсан 37 аж ахуйн нэгжүүдийн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу дүгнэхэд:



Байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн 37 аж ахуйн нэгжүүдийн 32 аж ахуйн нэгж буюу 86.4 хувь нь биелэлт хангагдаж 5 аж ахуйн нэгж буюу 13.6 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3, 4 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны дотор төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авсан ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар дараа жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө баталуулж ажиллах үүрэгтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.