Малчдын гол амьжиргаа бол малын түүхий ид, ноос ноолуур байдаг билээ. Өнөө жил ноолуур үнэд хүрэхгүй, ханш нь муу байгаагаас болж ноолуураа угтуулан бэлэн мөнгөний зээл авсан тэд урьдчилан тооцоолгүй их хэмжээний зээл авсан нь өдгөө зээлээ төлж чадахгүй байдалд хүргэжээ. Малчдын 50 гаруй хувь нь банкны зээлтэй гэсэн судалгаа гарчээ.
Учир нь, ноолуурын үнэ ханш цагаан өнгийнх нь нэг кг 51 мянга, бараан өнгийн ноолуур нэг кг нь 54 мянгатай байгаа аж. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэнэ гэж хэлж мэдэхгүй байгаагаа ч ченжүүд хэлж байна. Тиймээс орон нутагт зээлтэй малчдын зээл 44 хувиар нэмэгдэж, хадгаламж нь 60 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй болжээ.
Зүүн аймгуудын хувьд ямаагаа самнаж ноолуураа аль хэдийнэ гаргасан байгаа ч бага үнэ ханштайд өгмөөргүй байгаа ч зээлийн хүү яваад байгаа тул аргагүйн эрхэнд ноолуураа ченжүүдэд өгсөн талаараа учирлаж ярьж байна.