Дисней кино компаний ээлжит уран бүтээл болох “Араатан ба гоо үзэсгэлэн” кино 3-р сарын 17-нд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж эхэлжээ. Уг кино нь 1991 онд гарсан сонгодог хүүхэлдэйн кино болох “Beauty and The Beast”-ийн уран сайхны хувилбар нь юм. Гоо үзэсгэлэнт охины орчин дүрд Английн жүжигчин Эмма Уатсон тоглосон бөгөөд харин мангасын дүрд жүжигчин Дан Стевенс тогложээ.
Кино одоогийн байдлаар Америкийн Box Office -т 170 сая ам доллар, дэлхий даяр 350 сая долларын ашиг орлогыг тус тус олоод байгаа аж. Кино найруулагч Билл Кондон “Нимогийн эрэлд” хүүхэлдэйн киногоороо алдартай нэгэн юм.
Э.Сугар
Эх сурвалж: zuv.mn