Чи миний нулимстай боловч инээхийн шалтаг
Чи миний нууцхан боловч хайрлахын шалтаг
Чи миний гомдолтой боловч санахын шалтаг
Чи миний гоёхон боловч хөндүүрлэхийн шалтаг
Чи миний тавьтаргүй ааш номхрохын шалтаг
Чи миний тавилантайгаа эвлэрэхгүй зөрчилдөхийн шалтаг
Чи миний бүдэрсэн боловч босохын шалтаг
Чи миний бүдгэрсэн боловч дурсдагийн шалтаг
Би чиний сайнтай учрав ч ханадаггүй шалтаг
Би чиний сайхантай нийлэв ч дүүрдэггүйн шалтаг
Би чиний олны дунд гялалзав ч орой нь ганцаараа уйлдагийн шалтаг
Би чиний дотнохон амрагтаа эрхлэн нялуурав ч дотроосоо нурж харамсдагийн шалтаг
Би чиний хээнцэр дэгжин өнгө гоёл хэрэг болдоггүй үе байдгийг сануулахын шалтаг
Би чиний хэн нэгэнд өгсөн охин бие хичнээн үнэтэй байсныг мэдрүүлэхийн шалтаг
Би чиний өнгөрсөнд үлдсэн ч өнөөдөр ч хамт байгааг ухааруулахын шалтаг
Би чиний өөрчлөхийг хүссэн ч давж болдоггүй, давтаж болдоггүй амьдрал байдгийг ойлгуулахын шалтаг
Чи миний сэрэл асавч тэвчихийг шалтаг
Чи миний сэтгэл алдавч татахын шалтаг
Чи миний хүйтэн хөлс дааварлахын шалтаг
Чи миний хүсэлтэй харц дальдрахын шалтаг
Чи миний хүлээсэн сэтгэл өмрөхын шалтаг
Чи миний хүнээс далдхан өнчрөхийн шалтаг
Чи миний омголон зан бадрахын шалтаг
Чи миний огт танихгүй зөрөхийн шалтаг
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.02.14-нд