Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин иргэн Б нь арьсны төрлийн боом өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өдгөө тус иргэнийг аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг эмчлэгч эмч нь ярив. Өвчтөний хувьд ам бүл гурвуулаа бөгөөд бусдад нь халдваргүйжүүлэх вакциныг хийсэн байна.
Мөн малыг нь вакцинжуулж, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа аж.
Ийнхүү зүүн аймагт болон баруун аймаг болох Ховдын гурван сумдад мал, амьтны гаралтай боом өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй байгаа бол арьсны төрлийн боомоор ч хүн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.