03.22

Таргалалт гэж юу вэ


Таргалалт=өвчин, эмчлэхүй бол өөрийгөө аажмаар алахтай адил 
Таргалалт хүмүүсийн зөвхөн гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй, биеийн эзэлхүүн жин нэмэгдэж, тамир тэнхээгээ хэт их зарцуулдаг. Хамгийн гол нь таргалалт нь өвчин үүсгэх эх үүсвэр болдог учраас таргалалт гэдэг нь өвчинтэй эн зэрэгцэнэ. Хэрвээ өвчнөө эмчлэхгүй бол үхэлд хүргэнэ гэсэн үг. Доор таргалалт нь ямар өвчинд хүргэдгийг тайлбарлавал: 
Цусны өндөр даралт:  Цусны даралт нэмэгдэх нь тарган хүний бие махбодид илүү тохиолддог, цус цусны судлаар урсдагбол тарган хүний цус цусны хананд ачаалал өгснөөр зүрх, тархи бөөр мэдрэлийн судалын эд эрхтэнийг гэмтээнэ. 
Зүрхний өвчин:  Хүний биеийн жин нэмэгдсэнээр, зүрх заавал илүү ажиллан бие эрхтний системд илүү ачааллыг өгөх, биеийн жин хэт нэмэгдэхэд зүрхний ачаалал мөн ихсэж зүрхний цохилт хурдасж зүрхний зарцуулах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэн, зүрх удаан хугацаагаар ачаалал ихтэй ажилласнаар ядрах нөхцөл үүсдэг учраас тарган хүмүүсийн зүрхний өвчлөл энгийн хүнийг бодвол хурьцангуй илүү байдаг. 
Артерийн судасны хатуурал: Цусан дахь хлостериний хэмжээ хэтэрч, тослог эд артерийн судасны хананд наалдан, судсыг агшааж, цусны урсалтад саад болсноор судас хатуурч хагардаг бөгөөд энэ төрлийн өвчлөл ихээр нэмэгдэх болсон. 
Элэг өөхлөх:  Элэг нь хүний биеийн хамгийн чухал эрхтэний нэг. Тарган хүмүүст элэг өөхлөх шинж илүү их тохиолдох ба хэрвээ удаан хугацаагаар эмчлэхгүй бол удаан хугацааны дараа элэгний эд эсийг үхүүлж, элэгний хатууралд хүрнэ. 
Сахарын өвчин: Сахарын өвчин ихэвчлэн махлаг хүмүүст тохиолддог, сахарын өвчтэй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар, их хэмжээний чихэрлэг зүйл, өндөр илчлэгтэй хоол хүнс зэрэг нь сахарын өвчнийг үүсгэдэг, 70-80% нь биеийн жинг бууруулснаар өвчний байдал илааршсан болохыг тогтоосон бөгөөд биеийн жин нэмэгдэх нь үхэлд хүргэх шалтгаан болдог байна. 
Жирэмсний мэс засал:   Тарган бөгөөд жирэмсэн эхчүүд маш амархан жирэмсний хүндрэл үүсэх эсвэл тээх хугацаа хэтрэх зэрэг нь хэвлий дэх урагт нөлөөлөх, зөвхөн жирэмсний хүндрэлээс гадна жирэмсэн эх болон ургийн эндэгдэлийн тоо ихэссэн, зузаан мах булчин бүхий бие махбодийн онцлогоос үүдэн мэс засал хийх хүнрэл үүснэ. 
Хамгийн их хэмжээгээр эзлэх өвчлөл:  Үүнээс 35 % нь өндөр илчлэгтэй, өөх тос ихээр агуулсан зэрэг чанаргүй хоолонд тонтосноос эсийн өвчлөл үүсч хавдар үүсэх аюулд хүргэнэ. 
Таргалалтын шинж:   Таргалалт гэдэг нь нэгэн төрлийн муу нөлөө, хүний биед их хэмжээний өөх хуримтлагдан, ердийн хүнээс хэтэрсэн жинтэй болох юм.      “Ердийн авах энергийн хэмжээ >  зарцуулан шатаах килкалор” нөхцөлд илүүдэл энерги нь биед хуримтлагдан өөх үүсч, өөхний хэмжээ нэмэгдэн, зузаарч таргалалт үүснэ. 
Таргалалт хамгийн амархан үүсэх нөхцөл 
Нярай үеийн 
Бага насны /14-17 нас/ 
Жирэмслэлтийн үе /хэт залуугаараа/ 
Дунд насны үе /хэт залуугаараа 
Таргалалтын ангилал: 
Үүсмэл тарга: олон төрлийн мэдрэлийн хүндрэл, дотоод шүүрлийн системийн өвчлөл, зарим нэг гармон агуулсан бэлдмэл 
Тарган шинж: 
1.    Бие махбодийн таргалалт: Бие махбодийн бодисын солилцоог удаашрах, тарганы удамтай, хүүхэд байхаас тарган, бүх бие нь ердийн тарган 
2.    Олдмол тарган: Хоолны хэмжээ ихдэх, амтлаг чихэрлэг хоолонд дурлах, байнга тарган байсны хөлөөгөөр 
3.    Таргалалтын шалтгаан: 
1.    Хэт удаан хөдөлгөөнгүй байх 
2.    Дотоод шүүрэл булчирхайн шүүрэлд нөлөөлөх нөлөө хүрэлцэхгүй байх 
3.    Хоолонд дурлах 
4.    Жирэмслэх 
5.    Салалт 
6.    Хөгшрөлт 
7.    Сэтгэл зүй 
8.    Удамшлын шинж 
9.    Таргалахад амархан хэсэг: