02.17

Хямралыг давах тогтоолд тэтгэврийн зээлийн хүүг тусгалаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгах саналыг МАН-ын бүлгийн гишүүдээс гаргав. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тухайн банкны нийт тэтгэврийн зээл олгосон хувьтай нь дүйцүүлэн бага хүүтэй хадгаламж хэлбэрээр байршуулах замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал юм байна. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэгдүгээр улиралд багтаан энэ асуудлыг шийдэх үүрэг өгөх санал хамт дагалдаж байгаа аж. Энэхүү санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээснээр хямралыг даван туулах тогтоолын төсөлд тусгагдаад байна.