МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн нэр хүндтэй “Cardiff Singer of the World” дуурийн дуулаачдын уралдааны сүүлчийн шатны шалгаруултанд үлджээ. Ирэх зургаадугаар сарын 18-25-нд финалын тоглолтууд Английн алдарт “St David’s hall” концертын танхимд явагдаж ялагчдыг тодруулах юм байна. Монголын дуучин Б.Батжаргал дэлхийн нэр хүндтэй “Cardiff Singer of the World” дуурийн дуулаачдын уралдааны тенор хоолойтны төрөлд сүүлчийн шатны шалгаруултанд Г.Ариунбаатартай хамт үлдсэн байна.