Монголчуудын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг нь бөөрний дутагдал байдаг. Жил бүр 400-500 хүн бөөрний дутагдалд орж дээрхи тооны хүн гемодиализ аппаратанд орох шаардлагатай болдог.
Даатгалаас мөнгө нь олгогддог улсын эмнэлгийн аппаратууд хүрэлцдэггүй бол хувийн эмнэлгүүдийн төлбөр өндөр учраас, төлбөрийг нь төлж эмчилгээ хийлгэх хүн цөөхөн байдаг аж.
Тэгвэл, Уг асуудлыг шийдэхээр ЭМЯ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон хувийн эмнэлэгүүд хамтарсан гэрээ байгуулжээ. Ингэснээр хувийн долоон эмнэлэг улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 140 хүнд бөөр орлуулах гемодиализ эмчилгээг үнэ төлбөргүй хийх боломжтой болох аж. Харин хийсэн эмчилгээнийхэн чанарт төрөөс хяналт тавих гэнэ.
Т.Гэрэл