Судлаачид эмэгтэйчүүдэд хамгийн хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бол авокадо жимс гэдгийг олж мэджээ. Тиймээс эрдэмтэд бүсгүй хүн бүрт гайхалтай шинж чанарууд бүхий, амин дэмээр баялаг энэ жимсгийг тогтмол идэж байхыг зөвлөв. Энэ жимсэнд хүний биед ашиг тустай бичил элементүүд, түүний дотор төмөр ихээр агуулагддаг аж.
Үүний ачаар хүүхнүүдийн цусны эргэлт тогтвортой байж, сарын тэмдэг тогтсон цаг хугацаандаа ирдэг гэнэ. Мөн авокадод Е аминдэм их хэмжээгээр агуулагддаг учраас хөгшрөх аюулаас хол байна гэсэн үг. Авокадо жимс махан бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй илүүдэл жинтэй тэмцэхэд тус болно.