03.27

Жонни Депп шинэ романс эхлүүлжээ


Холливүүдийн нэрт жүжигчин, 53 настай Жонни Депп экс эхнэр Эмбер Хердээсээ салаад хоёрхон сарын нүүрийг үзэж байгаа ч хэзээний шинэ амрагтай болоод амжсан байна. 
“Карибын тэнгисийн дээрэмчин” Жонни 23 настай жүжигчин бүсгүй Люси Бойнтонтой “Дорнын буухиа галт тэрэг дэх аллага” киноны зураг авалтын үеэр танилцсан гэнэ. 
Шинэхэн дурлалдаа “шатаж” буй Депп хайртынхаа төлөө Америк орноо орхин, Будант Альбионд суурьшин амьдрахад бэлэн байгаа гэнэ шүү.