Адель фэнүүддээ нэгэн муу мэдээ дуулгалаа. Түүний хийж байгаа энэ удаагийн аялан тоглолт хамгийн сүүлийнх нь байх бололтой. Тэрээр аялан тоглолтынхоо үеэр: “Аялан тоглолт нь надад тохирох зүйл биш юм байна. Тиймээс дахин аялан тоглолтоор явах эсэхээ ч мэдэхгүй байна” гэжээ. Түүний энэ шийдвэрийг фэнүүд нь эсэргүүцэж байгаа бөгөөд түүний амьд хоолойг хэдэн мянган бээрийн цаана очиж сонсоно гэдэг маш хэцүү зүйл гэдгийг дурдсан байна.
Э.Сугар
Эх сурвалж: www.zuv.mn