03.29

Нийслэлийн сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ


Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ж.Батсуурийн баталж танилцуулснаар энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт энэ сарын 23-ны өдөр эхлэх байсан. Гэвч цаг агаар эрс хүйтэрч ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоног сунгаснаас болж гуравдугаар улирлын амралтыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Мөн хуваарийн дагуу энэ амралтаар Нийслэлийн сурагчид 14 хоног амрах байсан ч долоо хоног болсон байгаа юм. Харин орон нутгийн сурагчдын амралт эхэлсэн байгаа бөгөөд 14 хоног амрах юм.