Хоёр хоногийн өмнө нэрт дуучин Мэрайя Кэри 47 насны төрсөн өдрөө өөрөөс нь 14 насаар дүү жүжигчин Брайан Танакатай хамт тэмдэглэн өнгөрүүлэв. Дуучин эмэгтэйн дурлалт залуу өөрийн Инстаграм хуудсан дээр Мэрайятай хамт тарвалзаж байгаа гэрэл зургийг нийтэлсэн байна. Танака уг зургийн дор “Бие тавирсан байдалтайгаар баяраа эхлүүлцгээж байна” хэмээн бичжээ. Харин дуучин эмэгтэй өөрийн дагагчдад найз залуугаа үзүүлэхгүй байхаар шийдэж, цахим хуудсан дээрээ улаан туузаар боосон бэлэг гартаа барьж буй гэрэл зургаа нийтэлжээ.