Хоёрдугаар сарын эхээр Бейонси бие давхар болсон гэдгээ дэлхий нийтэд зарласан билээ. Хэвлийгээрээ бүдүүрч, жин нэмэхийн хэрээр дуучин бүсгүй сэтгэлээр унаж, гутрах болсон байна."Тэр өчнөөн кг-аар таргалсандаа цочирдсон. Тийм байдалтай бусдын нүдэнд харагдахыг хүсэхгүй байгаа" хэмээн эх сурвалж өгүүлэв. Дуучин бүсгүй элдэв үдэшлэг, хүлээн авалт болон ёслолын арга хэмжээнд очихоо больсон бөгөөд үдэш, шөнийн харуй бүрийгээр бие хамгаалагчдаар тойрон хүрээлүүлж байгаад л гэр орноосоо түр гарах болсон гэнэ.Гэсэн ч тэрбээр удахгүй мэндлэх ихрүүдээ хүлээн авахад бэлтгээд тунчиг аз жаргалтай байгаа гэнэ.