03.31

Жүжигчин О.Энхтуул “Найзууд” төсөлд оролцож байна

Жүжигчин О.Энхтуул үе үе эх орондоо ирж тайз, дэлгэцийн бүтээлд оролцох болсон билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд эх орондоо ирсэн бөгөөд өдгөө "Шинэ үе” продакшны уран бүтээлчдийн “Найзууд” төсөлтэй хамтран хошин урлагийн шоу тоглолтод оролцож байгаа аж. Дашрамд дурдахад тэрбээр  өнгөрсөн жил эх орондоо аравдугаар сард ирж, “Амьдралоги” уран сайхны кинонд тоглосон юм.