“Челси”-гийн удирдлагууд багийн ахлагч Жон Терри болон хагас хамгаалагч Эден Азар нарын гэрээг удахгүй сунгах гэнэ.
Испанийн “Эзэн хааны баг”-ийн анхааралд өртөөд байгаа Азарт урт хугацааны гэрээг санал болгохоор бэлтгээд байгаа аж. Бельги залуугийн цалин долоо хоногийн 300 мянган фунт стерлинг болох сурагтай.
Харин багийн амьд домог Терригийн гэрээг дахин нэг жилээр сунгаснаар 36 настай ахлагч залуу “Стэмфорд Бриж”-д 20 улирлаа өнгөрүүлэх боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn