04.03

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

-ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81, 129 дүгээр конвенцид нэгдэн орох боломжийн шинжилгээний талаарх хлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ. 
-09.00-17.00 цагаас “Focus on the family-Mongolia” байгууллагаас “Аюулгүй Сонголт” сургалтыг “Story hub” кафе /Баянзүрх дүүрэг. Дүнжингарав худалдааны төвийн урд Edu campus-ын 5 давхарт/-д зохион байгуулна.
-Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол 11.30 цагт Яармагийн гүүрний зүүн талд болно.
-“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Засгийн газар татвар ндш, тэтгэврийн насыг уртасгах замаар орлогоо нэмэгдүүлэх төсвийн тодотгол УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
-“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас Эв нэгдэлтэй эх орончид төслийн талаар мэдээлнэ.
-11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордны 1 дүгээр давхарт байрлах “Хэвлэл мэдээллийн төв”-д Сүхбаатар дүүргийн удирдлагууд "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт оролцоно.