04.03

Нэймар “Барса”-гийн төлөө 100 дахь гоолоо орууллаа

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар “Гранада” багийн хаалганд гоолджээ. Түүний баг 4:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан аж. Ийнхүү Нэймар Каталонийн багийн түүхэнд 100 болон түүнээс дээш гоол оруулсан гурав дахь бразил тоглогч болов. Ингэхийн тулд түүнд ердөө 177 тоглолт шаардагджээ. Ривалдо 130 гоол, Эваристо 105 гоолыг оруулж байсан түүхтэй.