05.01

Талийгаачийг амиа хорлосон гэж үзжээ

Өнгөрөгч 11 сард Малайзад амиа алдсан манай улсын ирэн Э-д холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 22-нд хаажээ. Учир нь, энэхүү хэрэгт сэжигтнээр тооцогдох хүмүүс байхгүй болсон гэдгийг Малайзийн тал манайд хэлсэн байна.

Урьдчилсан байдлаар талийгаач Э-г амиа хорлосон байж болзошгүй гэж тус улсын цагдаагийн байгууллага үзсэн аж. Харин талийгаачийн ар гэрийнхэн түүнийг өөрөө унаж амиа алдсан гэдэгт огт итгэхгүй байгаа бөгөөд хамт байсан гурван бүсгүйг сэжиглэж байгаа гэнэ.

Мөн тэднийг Малайз руу очсон гэх мэдээлэл байсан ч гэр бүл нь тус улсад очоогүй гэдгээ онцолжээ. Талийгаачийн гэр бүлийнхэнд Малайзын прокурорын дүгнэлтийг монгол хэлээр үзүүлсэн байна.

Тэрхүү дүгнэлт нь "Б.Отгонтуяа нь өөрөө унаж амиа алдсан. Хамт байсан гурван бүсгүйгээс мэдүүлэг аваад сулласан. Иймд хэргийг хаасан" гэх утгатай байсан гэнэ. Ийм шийдвэр гарсан учраас ар гэрийнхэн нь Малайз руу яваагүй бөгөөд паспорт бичиг баримтыг нь авах, талийгаачийг чандарлаж өгөх хүсэлтийг албан ёсоор Консулын газарт тавиад байгаа гэнэ.