"Кливлэнд Кавальерс" багийн довтлогч ЛеБрон Жэймс арав болон түүнээс дээш оноог авсан дараалсан тоглолтынхоо тоог 787 болгож, домогт Карим Абдул-Жаббартай эн зэрэгцсэн байна.
"Хаан" Жэймс энэхүү амжилтандаа "Индиана Пейсэрс"-тэй хийсэн тоглолтод трипл-дабл (41 оноо, 16 самбар, 11 дамжуулалт) хийснээр хүрчээ. Жэймс хамгийн сүүлд 2007 оны нэгдүгээр сарын 5-нд болсон тоглолтонд арваас доош буюу 8 оноог авч байсан юм.
Арваас дээш оноо авсан гайхамшигт цувралыг 866 тоглолт дараалан хоёр оронтой оноог авч байсан амжилтаараа домогт "Нисдэг" Жордан эзэмшдэг аж.