ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.
ҮХЭР - (4/20-5/20)
Шударга ёс, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.
ИХЭР - (5/21-6/21)
Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх, мэдээлэл солилцох, туршлага судлахад ээлтэй сайн.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхитэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр ажилдаа чармайлттай, бусадтай харьцахдаа ухаалаг бай. Ажлынхаа тоон дүнд анхаарах нь зүйтэй. Гэрээ хэлцэл хийх, бичиг баримтад гарын үсэг зурахдаа сайтар нягталж үз. Урьдны алдаагаа давтах, хүнд байдалд орох магадлал буй.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажпллагаа үр дүнтэй биш. өдрийн эхний хагаст өөрийы боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг онгерөөхөд ээлтэй сайн.
НУМ - (11/22-12/21)
Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.
МАТАР - (12/22-1/19)
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай.
БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө.
ЗАГАС - (2/19-3/20)
Ухаарал бясаглалын өдөр. Буруу санаж явсан, дайсагнадаг хүнтэйгээ эвлэр. Хэт ядрах, сэтгэл хямрахаас сэргийл. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Аливаад хүлээцтэй, тайван хандвал юмны учир олдоно. Судлаач шинжээч, хуулийн сапбарынхан чухал санаа олно. Бусдад элдвийг бүү амла.