"Чикаго Буллс"-ийн хамгаалагч Дуэйн Уэйдийн бэртэл илааршиж буй бөгөөд плэй-офф эхлэхээс өмнө талбайд гарч магадгүй гэнэ. Өчигдөр багийнхантайгаа бэлтгэл хийсэн Уэйд бямба гаригт "Брүүклин Нэтс"-тэй хийх тоглолтонд оролцож, багтаа туслах хүсэлтэй байгаа аж.
Гуравдугаар сарын дундуур шөрмөсөө сунгаж, баруун гарын сарвуугаа бага зэрэг гэмтээсэн 35 настай тоглогчийг плэй-оффын дундуур эргэн ирэх боломжтой гэсэн дүгнэлтийг эмч нар хийж байсан юм.