Холливудын сайхан хос Жастин Тимберлэйк, Жессика Бил нарын гэр бүл удахгүй дахин шинэ хүнтэй болох гэж байгаа тухай мэдээ хэвлэлүүдээр гарах болжээ. 35 настай жүжигчин бүсгүй жирэмслээд удаагүй байгаа тул одоохондоо хүйсийг нь мэдээгүй байгаа гэнэ.
Залуус тун чиг аз жаргалтай байгаа бөгөөд шинэ хүнээ тосох бэлтгэлээ хэдийнэ хийгээд эхэлсэн аж. Жастин, Жессика хоёр охинтой болохыг мөрөөдөж байгаа бол харин хоёр настай Сайлас хүү өөрт нь хань болоод тоглох эрэгтэй дүүтэй болохыг хүсч байгаа тухай эх сурвалж хэвлэлийнхэнд ярьсан байна.