04.08

Том Крузын экс эхнэр жүжигчин Жейми Фокстой болздог


Холливуудын жаргалтай хосын тоог нэгээр нэмсэн хосууд бол жүжигчин Том Круз, Кэти Холмз нар. Сури Круз хэмээх охинтой болсон  ч  тэд шашин шүтлэг, хүүхэд хүмүүжүүлэх асуудлаас болж үл ойлголцолд хүрч, улмаар хоёр тийш болсон гэдэг. Охиноо ганц биеэр өсгөж яваа жүжигчин бүсгүй Кэти Холмзыг Холливуудын жүжигчин Жейми Фокстой холбох нь цөөнгүй. Харилцаагаа албан ёсоор зарлаж, олны нүдэнд ил гараагүй хэдий  ч тэдний тухай шуугиан байсхийгээд л гардаг. Тун саяхан буюу энэ сарын гуравны өдөр хосууд оройн зоог барихаар ресторанд орохдоо адтай зурагчдын дуранд өртжээ. Нэг нэгнээ сугадан зогсоо хосыг нэгмөсөн олонд харилцаагаа зарлаад нийлчихээсэй хэмээн хүсэгсэд цөөнгүй байдаг гэнэ лээ.

 И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn