04.08

Энн Хэтэуэй хүүгйийнхээ зургийг цахим хуудастаа нийтэлсэндээ харамсдаг

Олны хараанд өртөхийг хүсдэггүй жүжигчин бүсгүй Энн Хэтэуэй балчир хүү Жонатаныхаа гэрэл зургийг нийгмийн сүлжээнд оруулсандаа харамсдаг тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. "Хүмүүс намайг шүүмжлэх л байх, гэхдээ л хүүгийнхээ ар нуруунаас нь авсан гэрэл зургийг нийтэлсэндээ харамсаж явдаг юм. Хувийн амьдралыг маань бусдын нүднээс халхалдаг байсан хаалганы цоож цуургыг эвдчихсэн юм шиг л санагдаад байх болсон. Тухайн үедээ хүүгийнхээ зургийг оруулсандаа баярлаж бахархаж байсан бол харин одоо дахин хэзээ ч тийм зүйл хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн өүүлжээ.