05.01

Золоогийн “зоримог” имиж

Өөрийн гоо сайхны салонтой болсных жүжигчин Золоо стил имижээ эрс өөрчлөлт хийх болсон. Тэгвэл тэрбээр ээлжит гэнэтийн бэлгээ фэнүүддээ дэлгэлээ. Тодруулбал, энэ удаа жүжигчин Б.Баярмааг "уруу татаж" хамтдаа үсний засалтаа өөрчилжээ. Эрчүүдийн хүсэмжит бүсгүй Б.Баярмаа баруунд ид моодонд орж байгаа халимаг стилээр гангарсан бол Золоо гэнэтийн өөрчлөлт хийж, рок дүр төрхтэй бүсгүй болж хувирчээ. Жүжигчин бүсгүйчүүдэд шинэ стил нь зохисон харагдаж байна шүү.

С.НАРАН