Германы хөлбөмбөгийн “Бавария” багийн хагас хамгаалагч Кингсли Коман тамирчны замналаа Англид үргэлжлүүлж магадгүй болов. Английн “Арсенал” баг түүнийг өөрийн болгохоор сонирхож байгаа гэнэ шүү. Лондон хотын багийн удирдлага Команы агент болон “Ювэнтус”-ын төлөөлөгчидтэй холбогдсон аж. Команыг эзэмших эрх урьдын адил Италийн “Ювэнтус” багийн мэдэлд байгаа юм. Өдгөө Коман “Бавария”-д түрээсээр хоёр жил тоглож байгаа билээ.