Өмнөд Солонгос улсын Самсунг компани 4-17-ны өдрүүдэд буюу 10 хоногийн турш "Galaxy S8" утасны урьдчилсан захиалгыг авч байгаа билээ.
Захиалга эхлээд долоо хонож байгаа өнөөгийн байдлаар Солонгос услын 550-н мянга гаруй хэрэглэгчид "Galaxy S8" утас авахаар урьдчилсан захиалга өгсөн байна.
Энэ нь Самсунг компаниас өнгөрсөн жил зах зээл дээр гаргасан "Note 7" таблойд утасны захиалгатай харьцуулахад даруй 3.5 дахин их байгаа ажээ.
Захиалга өгсөн хэрэглэгчид 4-р сарын 21-ний өдөр утсаа гар дээрээ хүлээн авах ба компанийн зүгээс урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчдэд утасны дэлгэцээ нэг удаа 50%-ийн хөнгөлөлттэй үнээр засуулах, онлайн төлбөртэй тоглоомыг утсандаа татаж суулгахад зориулсан 100-н мянган воны эрхийн бичиг өгөх, дуу болон видео дүрсийг гурван сарын турш зар сурталчилгаагүйгээр сонсох, үзэх эрх олгох зэрэг хөнгөлөлтүүд олгогдох юм байна.
Эх сурвалж: Zaluu.com