05.01

Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд зөвлөлдөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс өнөөдөр Нийслэл дэх шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдтэй шүүхийн мэдээллийн ил тод,нээлттэй байдлын талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд хариуцсан ажил үүргийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тус хэлтсээс энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Үүний дараа Нийслэл дэх шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн зүгээс хууль сурталчилж, иргэд, олон нийтэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад тулгарч байгаа зарим бэрхшээлийн талаар санал солилцлоо.