Дөрвөн настай охиноо тамлан зодож улмаар үхэлд хүргэсэн шүүхийн шинжээч Т.Цогт болон хамтран амьдаргч Г.Маралмаа нарт холбогдох хавтаст хэрэг харьяа дүүргийнхээ шүүхэд шилжсэн байгаа билээ. Улсын прокурор яллах дүгнэлт үйлдэж Г.Маралмаад 25 жил, Т.Цогтод гурван жилийн хорих ял урьдчилан төлөвлөсөн байгаа нь олны дургүйг хүргэж адилхан ял авах ёстой гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Т.Цогтын ар гэрийнхэн болон найз нөхөд нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг болохоор ийнхүү хэргээс мулталж авч үлдэх нь гэсэн хардлага ч байгаа юм. Дээрх сэжигтэн этгээдүүдэд холбогдох хэрэг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжсэн байгаа бөгөөд удахгүй шүүгч томилж, шүүнэ гэдгийг эх сурвалж хэлэв.