05.01

Ц.Одонтунгалаг нотлох баримтыг үндэслэж ажлаас халсан гэв

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-д автобусны жолоочоор ажиллаж байгаад халагдсан иргэн П.Намхайноров нарын ажлаасаа халагдсан хэсэг нөхөд “Автобус III”-ын үүдэнд өлсгөлөн зарлахаа өчигдөр мэдэгдсэн билээ.

Тэрбээр хэлэхдээ “Дарга нарын увайгүй бодлогоос болж бид хохирч байна. Удирдлагуудын өөдөөс үг хэлсэн хүн бүр өстөн дайсан шиг үзэгдэж, халагдаж байна. Би өнгөрсөн сард 4.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 2.500 төгрөг дутаасан гэж миний цалинг хассан. Эсэргүүцлээ илэрхийлсний төлөө намайг буруутгасан үндэслэл гарган ажлаас халсан” гэдгээ тайлбарласан юм.

Харин тус баазын дарга Ц.Одонтунгалагийн хэлснээр “Аргагүй ажлаас халагдсан хүн яахаас ч буцахгүй болж байгаа биз. Үнэн мөнөөр яваад учир нь олдоно. Ноцтой зөрчил гаргасан хүнийг хамгаалах хэцүү шүү дээ. Бүгд хуулийн дор амьдарч байгаа. Увсын даргатай байгууллага гээд увс хүн ажиллаж амьдрах эрхээ хасуулж болохгүй. Манай нэг бааз дандаа л өс хонзон хайж хэрүүл хийж явдаг. Сүүлийн гурван жил ийм байна. Гэмгүй хүнийг ажлаас халсан бол өөр асуудал гарна. Нотлох баримтыг үндэслэж халсан. Наадуулаар чинь гурван жил гүтгүүлж дайруулсан одоо бүр тоохоо больсон” гэв.