05.01

Түймэртэй аймгуудад бороо оруулжээ

Ой хээрийн түймэртэй байгаа аймгуудын сумдад Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг агаарт зориудаар нөлөөлөх албаныхан үйл ажиллагаагаа идэвхижүүлж, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулжээ. Тодруулбал, Төв аймгийн хоёр экспедиц энэ сарын 29-нд Сэргэлэн сумаас баруун урагш үүл тосч нөлөөлөл үзүүлснээр зүүн талын сумдууд болон Улаанбаатар хот орчмоор 2.0-7.0 мм бороо орууллаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Цэнхэрмандар, Өмнөдэлгэр сумын нутгаар үүлэнд нэг удаа нөлөөлөл үзүүлж бороо оруулжээ. Мөн Баянмөнх, түймрийн голомт бүхий Баян-Адарга, Дадал, Норовлингийн чиглэлд үүл угтаж гараад урд шөнө ажиллагаа явуулж бороо оруулжээ.