Хөтлөгч П.Анужин амаржсанаасаа хойш “Мацагтан Монгол” хэмээх группийг ажиллуулаад аль хэдийнэ 86600 гаруй хүнийг араасаа дагуулжээ. Олон хүний хүсэлт хийгээд цаг үеийн тохироо нь бүрдэж буй болсон эв эе, эрүүл энхийг эрхэмлэсэн “Гэгээн” байх уриатай тус группийн гишүүд тунчиг эв найрамдалтай байдаг гэнэ. Тэгвэл монгол хүн хаврын цагаар эд ядардаг учир мах, махан бүтээгдэхүүнээ хэрэглэж биеийнхээ дархлааг дэмжих ёстой гэж Болдсайхан эмч жиргээд авсан. Харин П.Анужин энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Ганц өдөр мацаг бариад юу л хий ихдэж зүрх муудав гэж дээ! Ийм юм ярьж хүмүүсийн тархи эргүүлж байхаар арай өөр зөвлөгөө өгвөл дээрсэн дээ хө! Ядарсан ард түмэн чинь тус бүрнээ эрүүлээ олох гэж хичээж байна! Эрүүлжих замыг нь шүүж байхаар өвдөх замыг нь шүүгээрэй хө! Сайн замд садаа мунддаггүй юм шүү! Хүчтэй байгаарай хүмүүс ээ! Гол нь тун хэмжээгээ л тохируулаарай! Эхлээд 24 цагийн мацаг зөв бариарай л гээд байгаад учир бий юм шүү!” хэмээн бичжээ.